Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж хөдөө, орон нутгийн замд зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ үед орон нутгийн Замын цагдаагийн тасаг, хэсгээс 24 цагийн хяналт шалгалт хийж байна.
Жолооч, зорчигч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, амарч аялахыг Замын Цагдаагийн албанаас анхаарууллаа.

Ж.Болор