Чацарганы ургацыг нэмэгдүүлэх аргад суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд Увс, Ховд аймгийн тариалан эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан Чацаргана тариалалтын технологи сургалт Улаангом хотноо өчигдөр эхэллээ. Энэ хүрээнд МЖЖҮХ-ны тэргүүн Д.Насанжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт хүрэлцэн ирж чацарганы ургацыг нэмэгдүүлэх, тариалах технологи, хөнөөлт шавьжтай хэрхэн тэмцэх зэрэг чацаргана тариалалтын талаар сургалт явуулж байна. Сүүлийн жилүүдэд хөнөөлт шавьж болон цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан чацарганы чанар хийгээд ургац муудаж байгаа аж.
“Бүх төрлийн жимс, жимсгэний дотроос манай орны байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицон ургадаг хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд болдог чацарганыг тариалах, арчлан ургуулах, талбайгаа өргөтгөх, хураах, боловсруулах технологийг хэн ч гэсэн мэдэж авбал огт илүүдэхгүй. Ялангуяа зах зээлийн өнөөгийн нөхцөлд хүн бүр өөрөө үйлдвэрлэгч болох, ингэснээр амьжиргааныхаа түвшинг сайжруулах боломжтой салбар бол чацарганы салбар юм. Иймд тариалан эрхлэгчдэд чацарганыг стандартын дагуу тариалан үр шимийг нь хэрхэн хүртэх арга туршлагыг танилцуулж байна. Үүн дотроо чацарганы ургац чанарт сөрөг нөлөө үзүүлдэг хортон шавьжтай тэмцэх мэдлэгийг уг сургалтаар олгож байна” хэмээн Ургамал хамгаалал, ЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Дэжидмаа хэллээ.

Б.Батхүү