Олон улсын сайн дурынхны өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-07 17:38:14

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 05-нд “Сайн дурыхны өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг тохиолдуулан “Олон улсын хөгжлийн төлөө Австралийн сайн дурынхан” хөтөлбөр, Монголын Залуучуудын холбоо хамтран “Олон улсын сайн дурынхны өдөр 2015” өдөрлөгийг МЗХ-ны Залуус танхимд зохион байгууллаа.

Өдөрлөгт Монголд суугаа Австралийн Консул Брендан Коен тэргүүтэй зохион байгуулагч талуудын хүндэт зочид, Монгол дахь гадаад, дотоодын сайн дурын ажилтнууд, Олон Улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 150 орчим сайн дурынхан оролцов. Арга хэмжээний хүрээнд сайн дурын үйл ажиллагааны ач холбогдол, үүргийн талаар ойлголт өгсөн юм.

Мөн энэ үеэр дотоод, гадаадын сайн дурынхны төлөөлөл Монголд явуулдаг үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулсан төдийгүй шилдэг сайн дурын ажилтнууд болон сайн дурын үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж буй "Олон улсын хөгжлийн төлөө Австралийн сайн дурынхан” хөтөлбөрийн хамт олонд хүндэтгэл үзүүлэн, шагнал гардууллаа.

Түүнчлэн оролцогчид хоорондоо танилцах, туршлагаасаа хуваалцах, сайн дурынхны бусад байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, сайн дурын үйл ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл авсан юм.

Холбоотой мэдээ