“Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга орон нутагт шилжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-07 17:39:09
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Уурхайчин соёлын ордны дэргэдэх “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгыг орон нутагт шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Уг чуулгад 28 уран бүтээлч байдаг юм. Зэсийн үнэ огцом буурсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн удахгүй болох “Орос Монголын Зөвлөлийн хурал”-аар “Уурхайчин” соёлын ордныг хувьчлах асуудлыг хэлэлцэнэ.

“Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга өмнө нь орон нутгийн харьяанд байсан бөгөөд 2001 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д харьяалагдах болсон юм. Ингэснээр уран бүтээлчид нь үйлдвэрийн цалингаар цалинждаг байсан. Харин одоо орон нутагт шилжсэнээр төсвийн байгууллагын буюу дунджаар 645 мянган төгрөг болох гэнэ. Дээрх уран бүтээлчид “Хүүхэд, Залуучуудын театр”-т харьяалагдах уу үгүй юу гэдэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тодорхой шийдвэр гаргасангүй. Энэ асуудлыг ирэх онд шийдэхээр боллоо. Дээрх уран бүтээлчдийн цалин болон бусад зардалд жилд дунджаар 628 сая төгрөг байх гэнэ. 

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ