Дорноговьд усархаг хүйтэн бороо орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-23 11:21:41
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн  Сайншанд суманд долдугаар сарын 23-нд усархаг хүйтэн бороо орж эхэллээ.
Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас тус аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумын нутгаар  энэ оны долдугаар сарын 23-24-нд аадар бороо орох тул үер усны аюул, аянга дуу цахилгаан, борооны өмнөх салхины огцом ширүүсэл зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулсан байна.
Мөн энэ өдрүүдэд тус аймгийн Даланжаргалан, Айраг, Улаанбадрах зэрэг сум баяр наадмаа зохион байгуулж буй.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ