Смитсониан хүрээлэнд “Монголын соёлын өдөр”-ийг 700 гаруй хүн үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Смитсониан хүрээлэнтэй хамтран “Монголын соёлын өдөр” арга хэмжээг “Фрийр Саклер” музейн байранд энэ сарын 27-нд зохион байгуулав.
Арга хэмжээг нээж Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын түүх, соёл, уламжлал болон Монгол Улс, АНУ-ын түүхэн харилцаа, одоогийн хамтын ажиллагааны талаар товч танилцууллаа.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монгол ардын болон сонгодог урлагийн үзүүлбэрийг толилуулж, зураач Д.Цолмон уран зургийн үзэсгэлэнгээ гаргасны зэрэгцээ Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг Монгол ресторан үндэсний хоолоор үйлчилсэн байна.

Смитсониан хүрээлэн нь 154 сая гаруй түүхэн баримт, бүтээл, үнэт эдлэл, соёлын ховор өв хадгалдаг, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй АНУ дахь хамгийн том соёл, боловсрол, түүхийн цогцолбор юм. Тус хүрээлэн нь Вашингтон, Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг урлаг, соёл, шинжлэх ухаан, нийгэм судлал, техник технологи, түүх, археологи, боловсрол, сансар, амьтан судлал, анагаах ухаан зэрэг чиглэлийн үнэ төлбөргүй 19 музей, 2 галерей, 9 судалгааны төв, нэг амьтны хүрээлэнтэй аж.
Тус хүрээлэнгийн “Фрийр Баасан гаригууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээг 700 гаруй хүн үзэж сонирхжээ.