Д.Трамп: ОХУ-д авсан хориг арга хэмжээг өөрчлөхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-аас ОХУ-д авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээж, өөрчлөлт оруулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетэй хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ мэдэгджээ.
ОХУ-д авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.
АНУ-ын зүгээс ОХУ-д хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байгаа билээ. Тухайлбал ОХУ-ын дипломатуудыг АНУ-аас хөөн гаргаж, Сан-Франциско, Калифорни, Сиэтл, Вашингтон дахь ОХУ-ын консулын газруудыг хаасан билээ. Харин сүүлийн үед АНУ-ын Конгрессын зарим гишүүн ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.

Д.Нямтулга