Хэт халалтын улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Киодо/. Япон даяар үргэлжилж буй хэт халалтын улмаас сүүлийн гурван сарын хугацаанд эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо 57534 хүрээд байгаа тухай тус улсын засгийн газраас мягмар гарагт гаргасан тайланд мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.
Мөн дөрөвдүгээр сарын 30-наас долдугаар сарын 29-ний өдрийн хооронд хэт халалтын улмаас нийт 125 хүн нас бараад байна гэж Японы гал түймэр, байгалийн гамшигтай тэмцэх газрын мэдээлэлд дурдсан байна. Энэ онд эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо өнгөрсөн оны үзүүлэлтээс хэдийнээ хол даваад байгаа бөгөөд хамгийн олон хүн эмнэлэгт хүргэгдсэн 2013 оны тоонд дөхөж очоод байгаа ажээ. Токио хотод хамгийн олон буюу 4648 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бол түүний дараа Осака болон Айчи хотууд орж байгаа аж.
Орон даяар эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 1400 гаруй нь гурав болон түүнээс олон долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 4300 гаруй хүн боловсролын байгууллагаас дуудлага өгчээ. Түүнчлэн эмнэлэгт хүргэгдсэн нийт хүний 48.7 хувь нь нас тогтсон хүмүүс байгаа юм байна.

Э.Хулан