Олон улсын "Цэргийн наадам 2018"-д манай цэргийн баг оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээн энэ сарын 28-ны өдөр Москва хотын “Алабино” дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төвд нээлтээ хийлээ. Манай улсын Зэвсэгт хүчнээс “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, Беларусь улсад зохиогдож буй “Мэргэн буудагчийн зааг” гэсэн төрлүүдэд оролцож байна. “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээнд ОХУ, Беларусь, БНХАУ, Армен, Азербайджан, Иран, Казахстан улсад 28 төрөлд дэлхийн 33 улсын 5000 орчим тамирчид оролцож байгаа ажээ.
Цэргийн 4 дүгээр их наадам гэгддэг уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу болон, тэмцээнд оролцогч орнуудын ОХУ-д улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд болон, Батлан хамгаалахын атташе, хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо. “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо” төрлүүдэд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид сугалаа ёсоор энэ сарын 30-ны өдөр тэмцээнээ эхлүүлсэн. Манай танкчдын хувьд 4 дэх жилдээ оролцож байгаа бөгөөд туршлагатай залуусаар багаа бүрдүүлжээ. Ахлах дэслэгч Р.Ариунболдоор ахлуулсан танкийн нэгдүгээр экипаж Венесуель болон Лаос, Ангол улсын багтай эхний гараанд уралдлаа. “Танкийн биатлон” тэмцээнд оролцогч багууд хамгийн бага хугацаанд 4,1 км замыг туулж цэг бүрт оноогдсон 5 байг амжилттай устгаж барианд орж ирсэн баг тэргүүлдэг. Монголын танкчид байнуудаа бүрэн устгаж 25 минут 10 секундын хугацаанд даалгавраа гүйцэтгэн өөрийнхөө гараанд тэргүүллээ. “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Батлан хамгаалахын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн газрын дарга, хошууч генерал Р.А.Бинюков, Монгол Улсын зэвсэгт хүчнээс тэмцээний олон улсын шүүгчээр Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир, “Танкийн биатлон” тэмцээний багийн ахлагч, шүүгчээр ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх томилогдоод байна. Монгол Улсын танкчид 30 экипаж уралдсанаас одоогийн байдлаар 8 дугаар байрт шалгараад байна. Хоёрдугаар экипаж 8 дугаар сарын 3-ны өдөр мөн адил Венесуэль болон Лаосийн 2 дугаар багтай уралдана.

Ж.Батсайхан