Нялх хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-03 11:54:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүү Х-г хүчирхийлсэн этгээд М.Ц-д холбогдох хэргийг тус аймгийн сум дундын шүүх шүүлээ.

Яллагдагч Ц-д Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлсэн байна.  Дээрх хэргийг уржигдар  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ