Сум бүрийг хогийн машинтай болгоно

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:21:35

Завхан аймаг ирэх жил нэгдсэн бодлого боловсруулж хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны техник, технологийг гурваас дөрвөн жилд багтаан шинэчлэх, дэвшилтэт менежментийг буй болгох, сум бүрийг хогийн машинтай болгохоор ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэхайрхан, Тэлмэн, Яруу зэрэг 12 сум хог тээврийн машинтай болжээ.  

Завхан аймагт хог цэвэрлэгээний ажлыг өнгөрсөн хавар намар эрчимтэй өрнүүлсэн.  Энэ ажлын хүрээнд сум бүр хавар, намрын их цэвэрлэгээний аяныг “Цэвэр, цэмцгэр орчны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж давхардсан тоогоор нийт 10080 га талбайд 15420 тн хог хаягдлыг цэвэрлэж 14519 иргэн хамрагдсан дүнтэй байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ