Монгол, Солонгосын зураачид уран бүтээлээ толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-08 16:52:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНСУ-ын зураачдын хамтарсан уран бүтээлийн анхны үзэсгэлэн өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Энэ сарын 10-ныг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд БНСУ-ын “Шин Жаг Чон Пуэ” нийгэмлэгийн 80 уран бүтээлч шилдэг бүтээлээ дэлгэжээ. Монгол уран бүтээлчдийн хувьд өөрсдийн уран бүтээлийг каталоги хэлбэрээр танилцуулж буй юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БНСУ-ын “Шин Жаг Чон Пуэ” нийгэмлэгийн ерөнхийлөгч И Тэ Ги, “Манай нийгэмлэг 35 жилийн түүхтэй. Өнөөдөр анх удаа гадны орны уран бүтээлчидтэй хамтарч үзэсгэлэн гаргаж байна. Монголын уран бүтээлчид гайхалтай үзэсгэлэнтэй бүтээл туурвидаг тул тэдэнтэй хамтран ажиллахад таатай байна. Ирэх жил БНСУ-ын зураачдын уран зургийн үзэсгэлэн болно. Энэхүү арга хэмжээнд Монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсэж байна” хэмээв.
Д.Болор-Эрдэнэ
Холбоотой мэдээ