Мисс А.Баярцэцэг Тайландаас киноны урилга хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-08-09 14:47:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн мисс-2016 “тэмцээнд оролцож, шилдэг 11-т шалгарч үлдсэн чадварлаг мисс А.Баярцэцэгт Тайландын “Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд тоглох урилга иржээ.
 
Тэрбээр Falcon буюу “Шонхор” хэмээх хөлсний тулаанч бүсгүйн туслах дүрд тоглох юм. Түүнтэй хамт тулалдах хамтрагч нь Австралийн мэргэжлийн боксын тамирчин аж. Энэхүү киноны зураг авалт есдүгээр сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхэлнэ.
 
Дашрамд дурдахад, Мисс А.Баярцэцэгт “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулах урилга ирүүлж байжээ.

Ж.Болор
Холбоотой мэдээ