Хонь хариулж явсан 13 настай охин сураггүй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-09 15:41:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хонио хариулж яваад ирээгүй охиныг аймгийн ОБГ-ын аврагчид болон нутгийн иргэд 60 орчим хүн эрэн хайж байна. 
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар энэ сарын 7-нд 13 настай охин өглөө малаа туугаад гарсан ч орой гэртээ ирээгүй байна. Гэрийнхэн нь эхлээд өөрсдөө хайгаад олоогүй тул маргааш нь /2018.8.8/ 11.00 цагийн үед аймгийнхаа Онцгой байдлын албанаас тусламж хүссэнээр эрж хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ