Хориг арга хэмжээ маш хязгаарлагдмал нөлөө үзүүлж байгаа хэмээн дүгнэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-08-10 14:37:17
БЕРЛИН. /РИА Новости/.  “Германы хөдөө аж ахуйн салбарын үйдвэрлэл, орлогын хэмжээ болон зах зээлийн үнийн түвшинд хүнсний бүтээгдэхүүний импортод ОХУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээ маш хязгаарлагдмал нөлөө үзүүлж байгаа хэмээн дүгнэж болно” гэж ХБНГУ-ын хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
 
“Загварчилсан тооцооны дагуу хориг арга хэмжээнээс улбаатайгаар 2015 оны зун Германы хөдөө аж ахуйн салбарын орлого түр хугацаанд хамгийн ихдээ 0,3%-иар, хүнсний үйлдвэрлэлийн салбарын орлого хамгийн ихдээ 0,4%-иар тус тус буурсан. Түүнээс хойш хоригийн нөлөө суларсан байх ёстой” гэж дээрх яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
 
“Орос ба Германы хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бараа солилцоо 2014 оны наймдугаар сард хориг тавихаас өмнө мал эмнэлгийн болон эрх зүйн янз бүрийн арга хэмжээтэй холбоотойгоор багассан байсан. Мөн өөр зах зээлд шилжин орсноор хоёр улсын хөдөө аж ахуйн барааны эргэлтийн бууралтыг нөхсөн” гэж ХБНГУ-ын ХХААЯ-ны мэдээлэлд тэмдэглэжээ.
 
Европын Холбооноос авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хариуд Оросын зүгээс хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавьсанаас хойш 4 жил өнгөрч байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард хоригийг 2019 он дуустал сунгасан юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ