Сфинксийн өөр нэгэн хөшөөг олжээ

ДЭЛХИЙД | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-13 11:17:48
twitter.com/Nyamkanmk
КАИР. /Sputnik/. Египетийн Луксор хотод зам тавих ажлын үеэр сфинксийн шинэ хөшөөг оллоо гэж "Luxor Antiquities" байгууллагын ерөнхий захирал Мохамед Абдель Азиз мэдэгдлээ.

Луксор сүмийг Карнак сүмтэй холбох Аль-Каббаш замыг тавих ажлын үеэр энэхүү хөшөөг олсон байна. Уг хөшөө Гиза хот дахь хүн толгойтой арслан биетэй сфинксийн сонгодог хөшөөтэй төстэй ажээ.

Агаарын хэм огцом өөрчлөгдсөнөөс болж хөшөө нурах магадлалтай учир хөшөөг газарт хэвээр байлгаж байгаа гэж Мохамед Абдель Азиз мэдэгдэв.

2014 онд археологичид Луксор хотоос Египетийн шар айраг исгэгч Хонсо-Им-Хебийн бунхныг олсон билээ. Хонсо-Им-Хеб нь 3000 жилийн тэртээ шар айраг исгэж, бусад уух юмны зан үйлийг хийдэг байжээ. Бунхны хананууд дээр шар айраг исгэгчийн амьдралыг харуулсан зургийг зурсан байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ