“Өвөөгийн захидал” илгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 20:29:44

Увс аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн 19 сум болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Өвөөгийн захидал” илгээж эхлээд байна.

Энэхүү захидлаар шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэхийн зэрэгцээ хүүхэд, багачуудын бэлгэнд хийжүүлсэн ундаа, шүдэнд халтай чихэр хийхийн оронд оюун ухааныг нь хөгжүүлэх, эрүүл мэндэд нь тустай бэлэг бэлэглэхийг уриалсан байна. Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчмынхоо 50 м газрын цас мөсийг арилгаж өвлийн өвөөдөө бэлэг барихыг хүсчээ.

Энэхүү уриалгыг хамгийн сайн хэрэгжүүлсэн 5 албан байгууллага, аж ахуйн нэгжийг аймгийн ЭМГ-аас урамшуулах аж. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд “Өвөөгийн захидал”-ыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хариу захиагаа энэ сарын 30-ны дотор илгээх бөгөөд эндээс шилдгүүдийг шалгаруулах юм байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ