Автобус шатсан нь ташаа мэдээлэл гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-09 10:18:35

“Сутайн буянт” компанийн автобус шатсан гэх мэдээллийг тус компанийн удирдлагууд няцаалаа. 

Тус компанийн Их наран чиглэлийн автобус энэ сарын 7-ны өдөр зорчигч тээвэрлэж явах үедээ шатсан гэх мэдээлэл гарсан. Зорчигчид нийслэлийн Шуурхай удирдлагын төвд "автобус шатлаа" гэх дуудлагыг өгсөн бөгөөд удалгүй "өөрсдөө галаа унтраачихлаа" гээд дуудлагаа цуцалсан аж. Харин энэ талаар "Сутайн буянт" компанийн удирдлагууд няцааж байгаа бөгөөд "Манайд автобусны дотоод бүхээгээ халаадаг халаагчийн хоолой цоорч, ус нь асгарсан байсан. Энэ нь гадаа хүйтэнд уур манан дэгдээж, түүнийг нь зорчигчид шатаж байна гэж харсан байх. Автобусны гэмтлийг тэр дор нь засч хэвийн ажиллагаанд оруулсан" гэж тайлбарласан юм. 

Н.Туяа 

 

Холбоотой мэдээ