ААН, байгууллагаас татвар төлөгч иргэд илүү тоотой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий газрын статистик мэдээллээр улсын хэмжээнд татвар төлөгчөөр бүртгэсэн хуулийн этгээд 172.562 байна.
Эндээс өнгөрсөн 2017 онд татвараа төлсөн хуулийн этгээд 58.2 мянга, төлөөгүй нь 114.533 мянга байжээ. Харин татвар төлөгчөөр бүртгэсэн иргэдийн тоо 1.6 сая байна. Үүнээс 1.4 сая нь татвараа их, бага хэмжээгээр төлжээ. Харин татварын хэмжээний тухайд татварын байгууллага энэ оны эхний хагаст төлөвлөснөөр нэг наяд төгрөгийг улсын төсөвт оруулахаас гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөгийн орлого оруулаад байгаа талаар Татварын ерөнхий газраас Татвар өдрүүдийн үеэр мэдээлж байв. Татварын албанаас энэ жил татвараа төлсөн дээрх хэмжээний хуулийн этгээд болон иргэдэд татвараа төлсний талархал илэрхийлээд байна.

Б.Болд