Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-24 15:44:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотой, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Тодруулбал, талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа доргилт авсны улмаас хүнд бэртэл авч, улмаар тархины гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Мөн эрүүний яс нь хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гарчээ. Мөн Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан. Зодооныг салгах гэж оролдсон жолооч н.Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс цуурч, хүндэвтэр гэмтэл авсан гэх дүгнэлт гарсан байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлэн шалгаж байна.

Ж.Батсайхан

-

Холбоотой мэдээ