"Сүхбаатар хөгжил-2015” зах зээлийн өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:46:52

Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг "Сүхбаатар хөгжил-2015”  зах зээлийн өдөрлөг  энэ 9 дүгээр сарын 11, 12-ны өдөр Баруун-Уртад болно.  

Өдөрлөгөөр малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг олон нийтэд танилцуулах, үйл ажиллагааг нь дэмжин хөгжүүлэх, харилцан туршлага солилцуулах, худалдаа арилжаа  явуулахын зэрэгцээ аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулах юм байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд