“Лалын улс”-ын гадны дайчдын тоо хоёр дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-09 14:01:48

ЛОНДОН. /BBC/. 2014 оны 6 дугаар сард “Лалын улс”-ын гадны дайчид 12 мянга байсан бол одоо 27 мянга болсон гэж аюулгүй байдлын тухай шинэ тайланд дурджээ. Арабын орнуудаас хамгийн олон хүн элссэн гэж АНУ-д байрладаг “Суфан групп”-ын тайланд мэдээлсэн байна.

Тус бүс нутгаас гадна Баруун Европ, Орос, Төв Азиас элссэн хүний тоо өссөн байна. “Аюулгүй байдалд онц аюул учруулж буй энэ асуудлыг хууль сахиулах байгууллагууд авч үзэх хэрэгтэй” гэж уг тайланд бичжээ.

“Хамгийн өргөн урсгалтай орнуудаас хүн элсүүлэх явцад "Лалын улс" анхаарлаа илүү хандуулдаг бөгөөд өөрийн хүсэлтээр элссэн хүний тоо цөөрч, гэр бүл, найз нөхдийн нөлөө нэмэгдсэн” гэж тайланг гаргасан хүмүүс мэдээлэв.

“Лалын улс” болон хэт давруу үзэлтнүүдийн бусад бүлэглэлд 86 улсаас хүн элсэж байна гэж тэд үзэж байна. Тунисээс 6000, Саудын Арабаас 2500, Оросоос 2400, Туркээс 2100, Иорданаас 2000 орчим хүн тус тус “Лалын улс”-д  элсжээ.

Мөн Францаас 1800, Их Британи, Германаас тус тус 760, Бельгиэс 470 орчим хүн тэмцэлд нэгдсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ