Ирэх оны төсвийн тухайд намууд өөр өөр байр суурьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 14:49:05

Баян-Өлгий аймгийн удирдлагын ажиллах чадварын үнэлгээний талаарх намуудын байр суурь өөр өөр байна.

Саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн дийлэнх олонхи нь болох АН-ынхан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангалттай гэж үнэлээд, тус намын бүлгийн дарга Б.Бекболат аймгийн 2016 оны төсөв хангалттай сайн гэсэн сэтгэгдлээ илэрхийлж байна.

Харин МАН-ын бүлгийн дарга А.Гылымхан өөр байр суурьтай байна. Тухайлбал тэр: Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалттай биш. 2016 оны төсөв ард түмэнд өгөхөөр төсөв биш, авахаар төсөв боллоо. Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд зарцуулах төсвийн хэмжээ өнгөрсөн оныхоос есөн зуун сая төгрөгөөр хорогдож, харин иргэдийн банкан дахь хадгаламжийн мөнгө болон патент, буунаас авах зэрэг бусад татвар хураамжийг хэт нэмэгдүүлсэн нь өнөөгийн хүнд нөхцөлд ард түмний аж амьдралыг улам бүр доройтуулах бодлого мөн. Орон нутгийг хөгжүүлэх санд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилагдсаны 60 хувийг хөдөө сумдад олгох тухай бидний саналыг олонх нь хүлээж авсангүй, 60 хувийг нь аймгийн төвийнхөнд зориулахаар боллоо. 3,5 орчим төгрөгийн хөрөнгөөр баригдсан битүү захыг олон түмний тусын тулд бүрэн ашиглаж чадаагүй л байна. Төв талбай дээр чулуу дэвсээд хоёр жил болсон ч дуусаагүй. Энэ талбайд дэвсэх чулууны үнэ өртөг нэмэгдсэн тул дахиад 110 сая төгрөгийн хөрөнгө гаргана гэснийг нь цөөнхүүд бид дэмжсэнгүй. Учир нь чулуу болон бензин шатахууны үнэ өртөг нэмэгдээгүй юм чинь гэж ярилаа.

                                                                                                                 Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ