Энэ жил нэгдүгээр ангид 76,4 мянган сурагч элсэн суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-08-30 17:18:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар дараах танилцуулгыг хийлээ. 
- 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгджээ. 

Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангагдаад байгаа нь цэцэрлэгийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувь хамрах боломжтой гэв.
- Энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий 9 цэцэрлэг, 1600 суудалтай 3 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Их, дээд, боловсролын байгууллагуудад  30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах төлөвтэй байна.

- Ерөнхий боловсролын сургуулийн хувьд улсын хэмжээнд төр, хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597,2 мянган сурагч суралцана. Эдгээрээс 76,4 мянга нь нэгдүгээр ангид анх элсэн сурч буй нь өмнөх оноос 8 мянгаар их байна.

Холбоотой мэдээ