Зарим хуулийн хэрэгжилтийг хангуулах эргүүл, хяналт шалгалтын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-30 18:11:40
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, Байгаль орчныг хамгаалах тухай, Амьтны тухай, Ойн тухай, Байгалийн ургамлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулахаар тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм холбогдох байгууллагуудад эргүүл, хяналт шалгалт хийхийг үүрэг болгон захирамжиллаа.

Эргүү, хяналт шалгалтын ажлыг тус аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын Засаг дарга нарыг хамтран наймдугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хийхийг даалгажээ. Тухайлбал, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түүхий мах, нойтон арьс зэргийг төв суурин газарт оруулахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх аймаг, сумын төв, суурин газруудад байнгын пост ажиллуулж эргүүл, хяналт шалгалтын ажлыг өрнүүлэх гэнэ. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ