Азийн наадмын аваргын төлөө О.Мөнхцэцэг хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын кураш бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 78 кг-д Монголын тамирчин Отгоны Мөнхцэцэг Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө барилдахаар болов.
Тэрбээр Индонез, Иран Вьетнамын бөхчүүдийг дараалан ялж аваргын төлөө Узбекстаны тамирчин Юлдашова Кумуш-тай барилдахаар туналаа.
Д.Өлзий