Дэлхийн худалдааны байгууллагаас гарна гэж Д.Трамп сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-31 10:29:10
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /ВВС/. Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ АНУ-д хандах хандлагаа өөрчлөхгүй бол тус байгууллагаас гарна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлжээ.

ДХБ нь дэлхийн худалдааны дүрэм журмыг гаргаж, улс хоорондын маргааныг зохицуулах үүрэгтэй байгууллага юм.

Гэвч хамгаалалтын бодлого явуулж буй Д.Трамп, ДХБ АНУ-д шударга бус хандаж байна гэж мэдэгджээ.

ДХБ-аас АНУ-ын нэрийг татна гэж Д.Трамп мэдэгдсэн нь түүний худалдааны бодлого болон дэлхийн худалдааны чөлөөт систем хоёр зөрчилдөж байгааг илтгэж байна.

Үүний зэрэгцээ ДХБ-ын маргаан зохицуулах тогтолцоонд шинэ шүүгчийг томилох үйл ажиллагааг АНУ боож байгаа бөгөөд энэ нь ДХБ-ын шийдвэр гаргах эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэх юм.

АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер, АНУ-ын бүрэн эрхт байдалд хөндлөнгөөс оролцож байна гэж ДХБ-ыг мөн буруушаасан байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ