Зам, засвар арчлалтын ажлын гүйцэтгэл 71 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-03 16:32:40
Архангай /МОНЦАМЭ/. “Архангай АЗЗА” ТӨХК нь 2018 онд зам засвар арчлалтын ажлыг ЗТХЯ, ЗТХТ, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран гүйцэтгэх ажлын график төлөвлөгөөний дагуу ажиллаж, 8-р сарын байдлаар 566,392,000 төгрөгийн зам, засвар арчлалтын ажил хийж, 71 хувийн гүйцэтгэлтэй байна.

Орон нутгийн төсөв, замын сангаар Өндөр-Улаан сумын төвд 1 км хайрган хучилттай зам 45.0 сая төгрөөр, Булган сумын Халзангийн давааны зам, завсарын ажлыг 44.950.0 сая төгрөгөөр, Эрдэнэбулган сумын 7-р баг Булганхангай хорооллыг холбосон авто зам, ус зайлуулах байгууламжийн барилгын ажлыг 105.0 сая төгрөгийн төсөвтөйгээр тус тус хийж хүлээлгэн өгчээ.



Мөн 2018 оны 6, 7, 8 -р саруудад орсон аадар бороо, хүчтэй үерийн улмаас Цэцэрлэг Тосонцэнгэл чиглэлийн замын авто замын 84-86км-т 900м газар, 166-167км-т 100м газар, 115-120км-т 20м 5 хэсэг газар мөн 84-107км-т 30м газар үерийн усны улмаас зорчих хэсэгрүү орсон 2402 м3 элс, шороо, чулууг цэвэрлэж зорчих хэсгийг саадгүй болгож 4150м хөвөө үерийн усанд угаагдсаныг 2490м3 хайргаар сэргээн засварласан байна.
“Архангай-АЗЗА”ТӨХК-ийн хариуцан ажилладаг улсын чанартай авто замуудад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас замын зорчих хэсэгт үерийн ус давж орсны улмаас зорчих хэсэгт 2429 м3 элс шороо чулуу, хайрга тогтсоныг зайлуулж, 4674м хөвөө усанд угаагдсаныг 2805 м3 хайргаар сэргээн засварлаж, 58.611 сая төгрөгийн төсвийг эвдэрсэн зам болон замын байгууламжийг сэргээн засварлахад зарцуулсан байна.

Одоогийн байдлаар Хархорин Цэцэрлэг чиглэлийн 96-120,5 км-т буюу 24,5км замд 500м2 талбайд, АО603 буюу Цэцэрлэг Тосонцэнгэл чиглэлийн авто замын 2,2-126км-т 900м2 талбайд хучилтын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг хийж байна.

Тус байгууллагын хариуцдаг нийт 281,5 км авто зам дээр төмөр бетон дохионы шон 3270, босоо тэмдэг 240, ус зайлуулах хоолой 278 ширхэг нийт 1052 м урттай төмөр бетон есөн гүүрийг мөн хариуцдаг байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ