Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьчлалыг зогсоохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-09 17:16:41

Монголын Залуучуудын холбоо Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн соёлын төвийн хувьчлалыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.  

Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын 11 дүгээр сарын 30-ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулах асуудал дэмжигдсэн. Иймд улсдаа цөөхөн үлдсэн  хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжид гар дүрж байгаа нь хариуцлагагүй үйлдэл  хэмээн үзэж, тус холбооныхон эсэргүүцлээ илэрхийллээ.

Мөн улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө нэмж барилга барьдаггүй юм гэхэд байгаа хэдэн барилга байгууламжуудыг нь үлдээх хэрэгтэй. Хүүхдийн суралцах, хөгжих боломжийг хаасан энэ хариуцлагагүй үйлдлээ зогсоохыг МЗХ-ныхон сошиал ертөнцөөр илэрхийлж эхэлжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ