МСҮТ-д мал аж ахуй, газар тариалан, төмөр замын анги нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн МСҮТ залуу малчдыг чадавхижуулах, мэргэшүүлэх зорилгоор мал аж ахуй, газар тариалангийн анги шинээр нээжээ. Гурван сарын сургалттай тус ангид хамрагдсан малчид эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх, малын тоо биш чанарт анхаарах арга туршлага болон ас суралцахаас гадна газар тариалангийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болох юм.
Нийт 15 суралцагчийг энэ удаад сургах бөгөөд одоогоор бүртгэл үргэлжилж байгаа гэнэ. Сургалтын эхний 14-21 хоногт онолын хичээл орж, үлдсэн хугацаанд малчид өөрсдийн хотондоо дадлага хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлэх ажээ. Сургалтыг ХААИС-ийн эрдэмтэн багш нар болон аймгийн ХААГ-ын мэргэжилтнүүд удирдан явуулна.
Үүнээс гадна түр хугацаагаар завсарлаад байсан төмөр замын ангийн бүртгэлийг мөн энэ хичээлийн жилээс эхлүүлжээ. Энэхүү ангид 20 суралцагчийг бүртгэх бөгөөд одоогоор бүртгэл 50 хувьтай байгаа аж.
“Манай төв 2018-2019 оны хичээлийн жилээс хоёр ангийг шинээр нээн хичээллүүлэхээр болоод байна. Одоогоор ангиудын бүртгэл хийгдэж байгаа. МАА, газар тариалангийн ангийн тухайд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хийгдэж буй ажил. Харин төмөр замын анги бол улсаас бодлогоор нээгдсэн анги. Хоёр, гурван жилийн өмнө энэхүү анги нээгдэж, анги дүүргэлт 100 хувь байсан. Улмаар тодорхой нөхцөл шалтгааны улмаас түр хаагдсан. Энэ оноос Бичигт боомтын чиглэлд тавигдах төмөр замын ажил эрчимтэй яригдаж байгаа учир бид ажиллах боловсон хүчнээ орон нутгаасаа бэлтгэхийг зорьж, ийнхүү элсэлт авч эхлээд байгаа юм. Шинэ хичээлийн жилийн бас нэг онцлог бол өнгөрсөн хавар эхлүүлсэн магистрын сургалтаа үргэлжлүүлнэ. 40 гаруй оюутантай магистрын сургалт үр дүнтэй байгаа учир үргэлжлүүлэхээр болсон” хэмээн МСҮТ-ийн захирал Д.Гантулга хэллээ.
МСҮТ-ийн дэргэдэх магистрын сургалт нь төрийн захиргаа удирдлага, санхүү, хүний нөөцийн менежмент, нийгмийн ажилтан гэсэн чиглэлээр явагддаг юм.

Т.Одончимэг