НҮБ-ын төв байранд Монголын уран бүтээлчид үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-06 15:34:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын төв байранд “Завсрын ертөнц – Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын хосолсон үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжэ энэ сарын 04-нд боллоо.
 
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэхүү үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран төсөөллийг нийтэд танилцуулахаас гадна хүн, нийгмийн харилцаа, тэдгээрийн уялдаа холбоог илтгэн харуулсныг онцлон тэмдэглээд, уран бүтээлч А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ нарт ажлын амжилт хүсэв.
 
“Завсрын ертөнц – Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын хосолсон үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын гишүүн орны Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, Монголын Өв Соёл Сан болон Нью-Йорк хотноо үйл ажиллагаа явуулж буй музей, үзэсгэлэнгийн төлөөллүүд өргөнөөр оролцов.
 
“Завсрын ертөнц – Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын хосолсон үзэсгэлэн энэ 9 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл НҮБ-ын төв байранд болно.
 
Холбоотой мэдээ