Зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далан дотор зөвшөөрөлгүй барилга барих гэж байсан “Эко констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд голын далан дотор буюу “Соёолж” төвийн нүхэн гарцны зүүн талд “Эко констракшн” ХХК барилга барихаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэхдээ ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн байна. Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчид шуурхай очиж, цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан байна. Улмаар өнөөдөр цагдаа болон мэргэжлийн хяналтын албан хаагчдыг байлцуулж албадан буулгахаар болжээ.