Сум хөгжүүлэх сангийн зээлийн 9 орчим хувь нь хугацаа хэтрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-10 18:00:28
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын СХС-ийн төслийн зээлийн 9 орчим хувь нь хугацаа хэтрэлттэй байна. 2011 онд Сум хөгжлийн сангийн төслийн зээл олгож эхэлснээс хойш нийт 258 үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид төсөлд хамрагдан зээл авснаас одоогийн байдлаар 118 бизнес эрхлэгч зээлийн үлдэгдэлтэй, түүнээс 65 зээлдэгч хугацаа хэтрэлттэй байгаа ба тэдний дийлэнх нь  2011-2016 онд зээл авсан бизнес эрхлэгчид ажээ.
Зарим нэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зээлээ төлөх 36 сарын хугацаанд үргэлжилж байгаад зогсчихдог бол зарим нь шинээр эхлүүлж байгаа төслийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл нь төдийлөн явцгүй болдгийг СХС-ийн мэргэжилтэн онцолж байна.
Тиймээс сүүлийн хоёр жилд зээлдэгчээ судалж, зээлдэгчид барьцаа хөрөнгө, үйлдвэрлэл эрхэлж байгаа эхлэл, бааз суурь, бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад байгаа зээлгүй байх зэрэг шалгуурыг тавьж, зээлээ олгосны үр дүнд эргэн төлөлт нь сайжирч байгаа юм байна.
2018 онд 9 дүгээр сарын байдлаар 16 үйлдвэрлэгчид 242,7 сая төгрөгийн зээл олгоод байгаа ба СХС-ийн орон тооны бус зөвлөлөөр энэ жилдээ 28-29 төслийг санхүүжүүлэхээр баталжээ.
Д.Алтантогос
 

Холбоотой мэдээ