“Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч О.Саранхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээв
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Бүжгийн спортын холбооны улсын шүүгч, “Сарны бүжиг злуб” ТББ, “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч О.Саранхүүд Монгол Гавьяат дасгалжуулагч цол хүртээв.
926 days