Душанбегийн Гран пригээс Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн Душанбегийн Гран при тэмцээний сүүлийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан боллоо.
Манай улсаас -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн, +78 кг-д ОУХМ А.Адъяасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдаж, өрсөлдөгчдөө буулгаж авснаар медалийн эзэд боллоо.
Ийнхүү Душанбегийн Гран пригээс манай жүдочид 3 хүрэл медаль хүртлээ. Өмнө нь 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн юм.