СҮХБААТАР: Залуус нэгдэн “Sb street fashion-2022” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулав
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт “Sb street fashion-2022” үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа. Энэ бол бүх насныханд зориулсан чөлөөт үйл ажиллагаа бөгөөд оролцогчид өөрсдийн хүссэн хувцас, загвараар гоёхын зэрэгцээ залуучууд үндэсний хувцсаа орчин үеийн хэв маяг, загвартай хослуулан өмссөн нь олны харааг булааж байв.
1075 days