ДОРНОД: Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг боомтоор жижиг машинтай нэвтрүүлнэ
Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймгийн удирдлага, Боомтын захиргаадын уулзалт өнгөрсөн сарын 21-27-ны өдрүүдэд болсон байна. Уулзалтаар энэ сараас эхлэн дээрх боомтуудаар наймаас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.
434 days