Дөрвөлжин сум чацарганын цехтэй болжээ
Завхан/МОНЦАМЭ/.Завханы Дөрвөлжин сумын ЗДТГ-аас энэ жил хийгдсэн
хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг өглөө. Тус
сум улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Хомын
хоолойн гүүрний их засвар, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цаг уурын
өртөөний барилга, сумын төсөв болон бусад төсөл хөтөлбөрөөр 2.5 километр
сайжруулсан шороон замтай болжээ.
2348 days