ТӨВ: Үзэсгэлэн худалдаагаар 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
Төв /МОНЦАМЭ/ “Төв нутгийн Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод байрлах Фүүд сити худалдааны төвд 10 дугаар сарын 07-ны өдрөөс 3 хоног зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд 27 сумын 19 хоршоо, 36 аж ахуйн нэгж, байгууллага, 199 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд оролцож, 322 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаалж, нийт 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
171 days