Нөхөрлөл, хоршоо байгуулах хүсэлтэй иргэдийг 200 гаруй сая төгрөгөөр дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 12:18:02

2015 онд Хөдөлмөрийн хэлтсийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд Өвөрхангай аймгийн 19 сумаас 156  иргэн сонгогдон 240 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Үүний үр  дүнд  188  ажлын шинэ байр бий болсон байна.

Тухайлбал аж ахуй эрхлэх хүсэлтэй 70 иргэнийг бизнес хөгжүүлэх хоёр шатны сургалтанд хамруулан үйл ажиллагааг дэмжсэн бол Арвайхээр, Төгрөг, Нарийнтээл, Тарагт, Хархорин сумдын 224   иргэнд бүлгийн зохион байгуулалттайгаар төмс, хүнсний  ногоо, цагаан будаа тариалах чадамж олгон боруулалтыг нь дэмжжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт  хамрагдсан иргэдэд зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор 8 ахмадтай гэрээ байгуулж, сэтгүүл зүй, эдийн засаг, оёдол эсгүүр, гар  урлал зэрэг чиглэлээр  86 иргэнд зөвлөгөө мэдээллийг өгүүлсэн байна. 

Б.Батчимэг

Related news