Толбо, Дэлүүн сумдад өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 10:38:41

Баян-Өлгий аймгийн  Толбо, Дэлүүн сумдад мал өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсэн байна.

-11 дүгээр сараас эхлээд дээрх сумын нутагт долоон удаа цас орлоо. Гол 10-15 см, уулын хяраар 40-50 см цастай. 170 мянга орчим толгой малын гучин мянга нь бусад аймаг сумын нутагт, үлдсэн хэсэг нь сум дотроо оторлож явна. Ойрын хэд хоногийн дотор тал хувь нь адуу, үхэр 120 гаруй толгой мал хорогдлоо. Мал хамгаалах нөөцөөс өвс, тэжээлийн тусламж аваад ч хүрэлцэхгүй байна. Малчид өөрсдөө боломжийн хэмжээний өвс тэжээл бэлдсэн ч эртнээс хэрэглээд эхэлсэн болохоор төл бойжилтын үеэр яах вэ гэсэн бухимдал үүсгээд байна. Өөрийн сумандаа аюулгүйн нөөц бэлтгэх зорилт дэвшүүлэн орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс зохих хэмжээний мөнгө хуваариллаа гэж Толбо сумын засаг дарга Б.Анварсадат ярилаа.

Ш.Айзаря

Related news