“Дарь-Эх” цогцолборын нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр нийслэлийн зүүн дүүрэгт “Дарь-Эх” цогцолборын нээлтийн ёслол боллоо.
Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд БЗД-ийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү цогцолбор юм. Их бүтээн байгуулалтын ажил гурван жил үргэлжилж 2018 онд бүтээн босгох ажлыг өрнүүлсэн билээ.
“Дарь-Эх” цогцолборыг дүүргийн Засаг дарга санаачлан Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж бодит ажил болгожээ. Өнөөдрийн байдлаар уг цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай хийгдээд байгаа юм.
Д.Өлзий
Comments