Нэмэлт нарийн шинжилгээг БНХАУ-ын Хөх хотод хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэтийн хүү” ТББ, “Эрдэнэтийн залуу эмч нарын холбоо” хамтран Орхон аймгийн 24 багт эрүүл мэндийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж байна.
Үзлэг Дэнж, Эрдэнэ багаас
эхэлж 130 гаруй иргэнд зүрх судас, дотор хэвлийн хөндийн эхо, нүд чих хамар
хоолойн оношилгоо хийлээ.
Дээрх ажлыг уг төрийн бус байгууллага “Бид Эрдэнэтийнхэн” аяны хүрээнд зохион байгуулж дотор, зүрх судас, чих хамар хоолой, нүд, элэг, цөс зэрэг
нарийн мэргэжлийн эмч нарын баг иргэдийн биеийн ерөнхий
байдалд үзлэг хийж өвчлөлөөс нь шалтгаалж дараагийн арга хэмжээ
авахаар болжээ. Тухайлбал, нэмэлт нарийн шинжилгээг
БНХАУ-ын Хөх хотод хийх
гэнэ.
“Эрдэнэтийн хүү” төрийн бус
байгууллага нь 2012 онд байгуулагдсан бөгөөд Эрдэнэт хотын хөгжил дэвшил, боловсрол, эрүүл мэндийн
салбарт хөрөнгө оруулалт хийдэг
ажээ