16 мянган малчин өрхийн 5.3 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-25 17:48:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын А/520 тоот захирамжаар ажлын хэсгийг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн бөгөөд хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отор нүүдэл хийх талаар урьдчилсан судалгаа авах, мал бэлтгэл, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг аймгийн ХХААГ-аас зохион байгуулж байна.

2019 оны эхэнд аймгийн хэмжээнд 5.4 сая мал тоологдсоноос 1.2 хувь буюу 66.6 мянган мал хорогдож, 5.3 сая мал онд орсон юм. Энэ хавар, зун 1.9 сая төл мал бойжуулж, одоогийн байдлаар 7.3 сая толгой мал намаржиж байна. Урьдчилсан тооцоогоор 2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2019-2020 онд 16 мянган малчин өрхийн 5.3 сая толгой мал өвөлжих дүнтэй байгаа юм.

Өвөрхангай аймгийн хувьд нийт бэлчээрийн 60 хувь нь гандуу, аймаг дундын отрын бүс нутаг болох Хөх дэл, Чилэнгийн бүс урд онтой харьцуулахад ургамлын гарц харьцангүй тааруу байгаа тул отор нүүдлийг эртнээс төлөвлөн зохион байгуулах шаардлагатай байгааг аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэллээ. Одоогоор 9 сумын 241 өрхийн 197 мянган мал бусад аймгийн нутагт өвөлжих төлөвтэй байна.  

Related news