Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн энэ долоо хоногт болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Дэлхийн технологийн тэргүүлэх үзэсгэлэн болох Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн /CES/ АНУ-ын Невада
муж улсын Лас-Вегас хотноо мягмар
гарагт эхэлнэ.
"Үзэсгэлэнд оролцогч
4500 гаруй төлөөлөгч 20 мянга орчим шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах бөгөөд 170
мянга гаруй хүн үзэж сонирхох төлөвтэй байна" гэж “CES” үзэсгэлэнг зохион байгуулагч Хэрэглээний
технологийн холбооноос /CTA/ мэдээлжээ.
Хэрэглээний
технологийн холбооны тэргүүн Гари Шапирогийн мэдээлснээр, энэ удаагийн үзэсгэлэнгийн
үеэр “5G” сүлжээ, тээврийн
хэрэгслийн технологи, ухаалаг хот, дижитал эрүүл мэнд зэрэг сэдэв олны
анхаарлыг ихээхэн татах төлөвтэй байгаа ажээ.
Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн энэ сарын 7-10-нд
үргэлжилнэ.