БНХАУ харилцаа холбооны технологийн туршилтын хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-01-08 10:18:08

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” хиймэл дагуул хөөргөх төвөөс харилцаа холбооны технологийн туршилтын хиймэл дагуулыг мягмар гарагт хөөргөжээ.


Харилцаа холбоо, радио, телевиз, мэдээлэл дамжуулалтын зориулалтаар ашиглах уг хиймэл дагуулыг тээсэн “Long March-3B” пуужин орон нутгийн цагаар мягмар гарагийн оройн 23 цагийн орчимд хөөрсөн байна. Long March” цувралын пуужингууд 324 дэх удаагаа хөөрч буй нь энэ аж.


Шинэ хиймэл дагуул болон тээгч пуужинг Шанхайн Сансрын технологийн академи болон Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэргэжилтнүүд хөгжүүлжээ. 

Related news