“Sony” цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой автомашин танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-08 11:21:37

ЛАС-ВЕГАС. /Kyodo/. Японы “Sony” компани автомат жолоодлого бүхий технологиор тоноглосон цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа анхны туршилтын загварыг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.


АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо мягмар гарагт эхэлсэн Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр танилцуулсан уг автомашины объект таних чадварыг сайжруулах зорилгоор 30 гаруй мэдрэгчийг суурилуулсан байна.


"Бүрэн автомат жолоодлогыг бүтээхэд хүндрэлтэй тул уг тээврийн хэрэгсэлд зарим нэмэлт төхөөрөмжийг суулгасан бөгөөд үүнд туслах тоормос зэрэг багтана" гэж “Sony” компани мэдээлжээ.


Sony” туршилтын загвараа 2021 оны гуравдугаар сараас замууд дээр туршиж эхлэхээр төлөвлөж байгаа боловч арилжааны зориулалтаар худалдаалах, олноор үйлдвэрлэх төлөвлөгөө одоогийн байдлаар байхгүй ажээ. 

Related news