“Starlink” системийн хиймэл дагуулуудыг хөөргөхөө хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-01-24 13:45:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын “SpaceX” компани цаг агаарын таагүй байдлын улмаас “Starlink” системийнхээ 60 бичил хиймэл дагуулыг даваа гарагт хөөргөхөөр хойшлуулжээ. Хиймэл дагуулуудыг өнөөдөр хөөргөхөөр товлосон байсан юм.


“Starlink” нь 500 кг хүртэл жинтэй бичил хиймэл дагуулуудыг дэлхий орчмын тойрог замд олноор нь байрлуулж, дэлхийн өнцөг булан бүрд буй хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн, секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах зорилготой төсөл юм.


“SpaceX” компани эхний ээлжинд АНУ-ын өмнөд нутгийн оршин суугчдыг 2020 оны эцэс гэхэд өндөр хурдтай интернэтээр хангахаар төлөвлөжээ. Компанийн шинжээчдийн тооцоолсноор, тойрог замд нийтдээ 11 мянган хиймэл дагуул байрлуулж, ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар шаардлагатай байна. “Starlink”-ийн эхний 60 хиймэл дагуулыг 2019 оны тавдугаар сард, хоёр дахь бүлэг аппаратыг 11 дүгээр сард хөөргөжээ. Уг системийн гурав дахь бүлэг аппаратыг энэ сарын эхээр хөөргөсөн билээ.


Related news