“Apple” компани шилэн iMac бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-28 11:00:02

НЬЮ-ЙОРК. /TASS/. Шилээр бүтсэн “iMac” компьютерийн зохиогчийн эрхийн материалыг бүрдүүлэхэд шаардлагатай баримт бичгээ “Apple” компани зохих байгууллагад нь өгчээ.  Шинэ компьютерийн гар болон дэлгэц нь шилэн хавтангаар холбогдсон байх аж.


“Компани шилэн хавтанг ийнхүү түлхүү ашиглаж, гар болон дэлгэцийг нэгтгэх оролдлого өмнө нь хийж байгаагүй. Сүүлийн арван жилийн хугацаанд “iMac”-н гаднах загвар бараг л өөрчлөгдөөгүй бөгөөд тогтсон загвараасаа татгалзах боломжийг ашиглаж байгаа нь гайхах зүйлгүй юм" хэмээн “The Verge” цахим хуудас цохон тэмдэглэжээ. 

Related news