Японы “NEC” компани хакерын халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-31 13:41:53

ТОКИО. /Kyodo/. Мэдээлэл технологи, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон компани “NEC” олон удаа хакерын халдлагад өртсөний улмаас улсын батлан хамгаалахын гэрээнүүдтэй холбоотой баримт бичгүүд багтсан 27 мянган файлыг алджээ. Гэмт этгээдүүд сүүлийн жилүүдэд “NEC” компанийн серверээс 27445 файл хулгайлсан байна. 


Энэ сарын эхээр Японы цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компани “Mitsubishi Electric” хакерын халдлагад өртсөн билээ. Гэмт этгээдүүд компанийн 120 компьютер, 40 серверт нэвтэрч, батлан хамгаалах, цахилгаанжуулалт, төмөр замын салбар дахь компанийн гэрээнүүдийн тухай хаалттай мэдээллийг хулгайлсан юм.


Иймэрхүү кибер халдлагууд нь Хятадын Tick болон BlackTech хакерын бүлэглэлүүд холбоотой байж магадгүй юм хэмээн Японы тал үзэж байгаа юм. 

Related news